Шөнийн тос

36,800.00

Солонгос-Монгол эрдэмтэд хамтран Нано технологиор үйлдвэрлэсэн БОЖСС шөнийн тос нь бүхэл өдрийн турш ядарсан арьсыг амрааж, тайвшруулан, нөхөн төлжүүлэхээс гадна арьсанд шаардлагатай тэжээлүүдийг өгөх, чангалах, таны арьсыг толигор зөөлөн, залуу шинэлэг арьстай болгоно. Арбутин нь арьсыг цайруулан эмгэн хумсны салст нь арьсыг гүнээс чийгшүүлж, чийг гадагшлахаас хамгаалан үрчлээ үүсэхээс сэргийлнэ.

Ангилал:


Витамин Е
Антиоксидант (нарны туяанаас хамгаалдаг бөгөөд чөлөөт радикалын гэмтлээс эсийн мембраныг хамгаалдаг). Хөгшрөлтийн эсрэг тос, лосьон болон ХЯТ-наас хамгаалдаг бүтээгдэхүүнд хэрэглэдэг. Арьсанд сайн шингэдэг, цусны жижиг судастай хүчтэй нэгдэж арьсан дах цусны эргэлтийг сайжруулдаг. Арьсны ус татах чадварыг мөн сайжруулдаг.
Е витамины эмульсыг арьсны эс хоорондын усны алдагдлыг бууруулахад цаашлаад ширүүн, хуурай, гэмтэлтэй арьсыг засахад хэрэглэдэг. Тус витамин нь холбогч эдийг дэмждэг. Е витамин нь нарны туяанаас үүдэлтэй цочролоос сэргийлдэг нь батлагдсан буюу ХЯТ-ны тусгалаас өмнө урьдчилан Е витамин түрхэж хэрэглэвэл арьсны эсийг үрэвслээс үүдэх гэмтлээс хамгаалдаг.


Гликолын хүчил (Эмгэн хумсны салст)
Гиалуроны хүчил, антиоксидант. Эмгэн хумсны шүүрэл нь арьсанд үндсэн хоёр нөлөө үзүүлдэг: хөгшрөлтийн шинж тэмдгүүдийг арилгадаг коллаген, эластин, дулааны нэгдлүүдийн үүслийг дэмждэг, хоёрдугаарт, өнгөн арьсны эрт насжилтад нөлөөлдөг чөлөөт радикалуудаас үүсэх хор хөнөөлийг бууруулдаг.


Наран цэцгийн үрийн тос
Арьсыг зөөлрүүлж толийлгодог


Цангис /Арбутин/
Анти-оксидант болон цайруулах гол шинж чанартай. Арьс харлуулдаг нөлөөтэй меланин үүсэхээс сэргийлдэг.


Шар буурцгийн тос
Арьсны чийгшүүлэлтийг нэмэгдүүлдэг.

Ямар арьсанд тохиромжтой вэ?
Бүх төрлийн арьсанд тохиромжтой. Олон төрлийн эмийн ургамалын найрлагатай учир эмзэг мэдрэмтгий, үрэвсэлтэй, хэт хуурайшилттай арьсанд илүү тохиромжтой.

Харшилах болон хориглох заалт бий юу?
Танд харшилах найрлага агуулагдсан байж болзошгүй учраас орц найрлагатай сайн танилцана уу. Хэрэглэж үзээд харшилах, загатнах зэрэг ямар нэг сөрөг шинж тэмдэг илэрвэл хэрэглэхээ нэн даруй зогсоох хэрэгтэй.

Үйлчилгээгээ хэр хурдан өгөх вэ?
Нано технологиор хийгдсэн учраас маш түргэн хугацаанд үр дүнгээ өгнө.

Жирэмсэн болон хөхүүл хүн хэрэглэж болох уу?
Манай бүтээгдэхүүнд ямар ч хориглох заалт байхгүй бөгөөд цэвэр байгалийн гаралтай бүтээгдэхүүн юм.

Хэдэн насны хүн хэрэглэх вэ?
Бүх насны эмэгтэй болон эрчүүд ч мөн хэрэглэх боломжтой.

Монгол бүтээгдэхүүн байж яагаад өндөр үнэтэй байна вэ?
Учир нь бид олон улсын стандартад нийцсэн сүүлийн үеийн дэвшилтэд нано технологиор ховор чанартай түүхий эд ашиглаж бүтээгдэхүүнээ импротын брэнд бүтээгдэхүүнээс 3 дахин хямд үнээр хэрэглэгчиддээ хүргэж байгаа юм.

Баталгаа байгаа юу?
Манай бүтээгдэхүүн нь Монгол улсын мэргэжлийн хяналтын лабраториор мөн Солонгос улсын эрдэм шинжилгээний “Кревис”, “Натужин”, Биютее Коллаген“ зэрэг хүрээлэнгүүдийн лабраториор баталгаажуулагдсан.

Арьсанд тохирохгүй нөхцөлд яах вэ?
Та бүтээгдэхүүний найрлагаа үзээд танд харшилах ургамал болон орц найрлага байгаа эсэхийг шалгана уу. Худалдан авалт хийхээс өмнө тестийн бүтээгдэхүүнийг хэрэглэж үзээд сонголтоо хийнэ үү.

Хэр удаан хадгалах боломжтой вэ?
Үйлдвэрлээд 2 жилийн хугацаанд хадгална. Задалсанаас хойш 6 сарын хугацаанд хэрэглэнэ. Нарны тусгалаас хол, хуурай сэрүүн нөхцөлд хадгална.

Энэ бүтээгдэхүүн харлуулах уу?
Чийгшил сайн авсан арьс харалдаггүй. Нано технологи нь бүтээгдэхүүн дэхь тосон витаминуудыг усан бүтэцтэй болгосноор арьсны гүний дерма давхаргад хүрч чийгшил өгнө.

Заавал иж бүрдэлээр нь хэрэглэх үү?
Иж бүрдэлээр нь хэрэглэвэл илүү үр дүнтэй. Мөн дангаар нь аваад ч хэрэглэх боломжтой.

Сэвх нөсөө толбо арилгах уу?
Бүтээгдэхүүний найрлаган дахь эмчилгээний олон ургамалууд нь меланиний өсөлтийг зогсоох үйлчилгээ үзүүлдэг учраас сэвх, нөсөө толбыг нэмэгдүүлэхгүй багасгах онцгой ач холбогдолтой.

Харшилах, загатнах зэрэг ямар нэг сөрөг шинж тэмдэг илэрвэл хэрэглэхээ зогсооно уу. Танд харшилж болох найрлага агуулагдсан байж болно.

Water, Hydrogenated Polyisobutene, Glycerin, Dimethicone, Cetearyl Alcohol, Glycereth-26, Phenyl Trimethicone, Arbutin, Butyrospermum Parkii (Shea Butter), Butylene Glycol, 1,2-Hexanediol, Caprylhydroxamic Acid, PEG-10 Dimethicone, Bixa Orellana Seed Oil, Helianthus Annuus (Sunflower) Seed Oil, Glycine Soja (Soybean) Oil, Tocopherol, Sodium Polyacrylate, Carbomer, Carrageenan, Adenosine, Disodium EDTA, Moringa Oleifera Seed Oil, Snail Secretion Filtrate, Sodium Hyaluronate, Glyceryl Stearate, PEG-100 Stearate, Cetearyl Glucoside, Fragrance

Унтахын өмнө арьсаа сайтар цэвэрлэж чийгшүүлэгч, сүүн шингэн хэрэглэсний дараа болон дангаар нь өөрт тохирох хэмжээгээр түрхэн хэрэглэнэ.