Сүүн шингэн

39,900.00

Солонгос-Монгол эрдэмтэд хамтран Нано технологиор үйлдвэрлэсэн БОЖСС сүүн шингэн нь хүйтэнд тэсвэртэй ургамлын онцгой найрлагуудыг агуулсан учир арьсыг гүнээс чийгшүүлж, чийг гадагшлахаас хамгаалан үрчлээ үүсэхээс сэргийлж дээд зэргээр арьсыг амин дэм, тэжээлээр хангана. Мөн бактери устгаж, нүхжилт багасган батгашилт үрэвслийг дарна.

Ангилал:


Хумсхан цэцэг
Үрэвслийн эсрэг болон эмчилгээний зориулалттай. Ариутгалын, нянгийн эсрэг анагаах, шарх аниулах, толийлгох, ариутгалын, загатналтын эсрэг, үрэвслийн эсрэг шинж чанартай. Тослогтсон болон батгатай арьсыг тайвшруулахад илүү үр дүнтэй.


Сөд өвс
Бактер устгах үйлчилгээтэй. Арьс цэвэрлэх, толийлгох, сэргээх, тоник үйлчилгээтэй. Шархны эдгэрэлтийг нэмэгдүүлдэг.


Галт уулын үнсний ханд
Арьсны үрэвсэл, эмчлэх, арьс хамгаалах, хөгшрөлтийн эсрэг. Гуужуулагч бүтээгдэхүүнд хэрэглэдэг, зөөлөн өнгөлгөөний шинж чанартай.


Шимтэглээ цэцэг
Үнэр далдлах, бүтээгдэхүүнд үнэр нэмэхэд хэрэглэдэг дэгдэмхий тос.


Африк шиа тос
Арьсны фибробласт цаашлаад коллаген, эластин, протогликан, гликопротейны үүслийг дэмждэг.
арьсны шингэн алдалт, хатуу ширүүн цаг агаараас үүдэлтэй гадны сөрөг нөлөөнөөс арьсыг хамгаалж үрэвслийн эсрэг идэвхи үзүүлдэг. Арьсны зөөлөн чанарыг хадгалж, чийгшлийг нэмэгдүүлж, цочролтой хуурай арьсны харагдацыг сайжруулдаг.


Ногоон цай
Маш сайн анти-оксидант бөгөөд бактерийн эсрэг, үрэвслийн эсрэг, сэргээгч.
нти-оксидант шинж чанар нь хөгшрөлтийн эсрэг найрлаганд ордог. Тохируулан хэрэглэснээр арьсны хавдрыг бууруулдаг. Бүтээгдэхүүний SPF нэмэгдүүлэх ач холбогдолтой тул нарны тосонд хэрэглэдэг.


Цагаан гаа
Зөөлрүүлж, тайвшруулах үйлчилгээтэй. Хөгшрөлтийн эсрэг үйлчлэлтэй. Ариутгалын болон үрэвслийн эсрэг шинж чанартай. Батга болон сэвхнээс урьдчилан сэргийлдэг.


Лаванда эфирийн тос
Харшлын эсрэг, үрэвслийн эсрэг, ариутгалын, бактерийн эсрэг, өвдөлтийн эсрэг, тэнцвэржүүлэх, эрчимжүүлэх, зөөлрүүлэх, анагаах, чийрэгжүүлэх, идэвхжүүлэх зэрэг олон төрлийн эмчилгээний шинж чанартай. Мөн жижиг шарх цэвэрлэж, арьсны үйл ажиллагааг тэнцвэржүүлдэг.
Лаванда эфирийн тос нь бүх төрлийн арьсанд зохицдог бөгөөд батга, түлэгдэлт, арьсны дерматит, экзем, псориаз зэргийг эмчилдэг тул тослог арьсанд онцгой нөлөөтэй. Лаванда тос нь аль ч төрлийн арьсыг тогтворжуулах, эсийн үүсэл болон сэргэлтийг идэвхжүүлдэг.Бусад тосон дээр нэмэхэд нөлөөг нь сайжруулж, тэнцвэржүүлдэг. Мөн стресс бууруулах нөлөөтэй тул стрессээс үүдэлтэй, хүндэрсэн арьсны асуудлыг эмчилдэг.

Нүүрээ сайтар цэвэрлээд чийгшүүлэгч шингэн хэрэглэсний дараа хангалттай хэмжээгээр товших байдлаар шингээж түрхэнэ.

Ямар арьсанд тохиромжтой вэ?
Бүх төрлийн арьсанд тохиромжтой. Олон төрлийн эмийн ургамалын найрлагатай учир эмзэг мэдрэмтгий, үрэвсэлтэй, хэт хуурайшилттай арьсанд илүү тохиромжтой.

Харшилах болон хориглох заалт бий юу?
Танд харшилах найрлага агуулагдсан байж болзошгүй учраас орц найрлагатай сайн танилцана уу. Хэрэглэж үзээд харшилах, загатнах зэрэг ямар нэг сөрөг шинж тэмдэг илэрвэл хэрэглэхээ нэн даруй зогсоох хэрэгтэй.

Үйлчилгээгээ хэр хурдан өгөх вэ?
Нано технологиор хийгдсэн учраас маш түргэн хугацаанд үр дүнгээ өгнө.

Жирэмсэн болон хөхүүл хүн хэрэглэж болох уу?
Манай бүтээгдэхүүнд ямар ч хориглох заалт байхгүй бөгөөд цэвэр байгалийн гаралтай бүтээгдэхүүн юм.

Хэдэн насны хүн хэрэглэх вэ?
Бүх насны эмэгтэй болон эрчүүд ч мөн хэрэглэх боломжтой.

Монгол бүтээгдэхүүн байж яагаад өндөр үнэтэй байна вэ?
Учир нь бид олон улсын стандартад нийцсэн сүүлийн үеийн дэвшилтэд нано технологиор ховор чанартай түүхий эд ашиглаж бүтээгдэхүүнээ импротын брэнд бүтээгдэхүүнээс 3 дахин хямд үнээр хэрэглэгчиддээ хүргэж байгаа юм.

Баталгаа байгаа юу?
Манай бүтээгдэхүүн нь Монгол улсын мэргэжлийн хяналтын лабраториор мөн Солонгос улсын эрдэм шинжилгээний “Кревис”, “Натужин”, Биютее Коллаген“ зэрэг хүрээлэнгүүдийн лабраториор баталгаажуулагдсан.

Арьсанд тохирохгүй нөхцөлд яах вэ?
Та бүтээгдэхүүний найрлагаа үзээд танд харшилах ургамал болон орц найрлага байгаа эсэхийг шалгана уу. Худалдан авалт хийхээс өмнө тестийн бүтээгдэхүүнийг хэрэглэж үзээд сонголтоо хийнэ үү.

Хэр удаан хадгалах боломжтой вэ?
Үйлдвэрлээд 2 жилийн хугацаанд хадгална. Задалсанаас хойш 6 сарын хугацаанд хэрэглэнэ. Нарны тусгалаас хол, хуурай сэрүүн нөхцөлд хадгална.

Энэ бүтээгдэхүүн харлуулах уу?
Чийгшил сайн авсан арьс харалдаггүй. Нано технологи нь бүтээгдэхүүн дэхь тосон витаминуудыг усан бүтэцтэй болгосноор арьсны гүний дерма давхаргад хүрч чийгшил өгнө.

Заавал иж бүрдэлээр нь хэрэглэх үү?
Иж бүрдэлээр нь хэрэглэвэл илүү үр дүнтэй. Мөн дангаар нь аваад ч хэрэглэх боломжтой.

Сэвх нөсөө толбо арилгах уу?
Бүтээгдэхүүний найрлаган дахь эмчилгээний олон ургамалууд нь меланиний өсөлтийг зогсоох үйлчилгээ үзүүлдэг учраас сэвх, нөсөө толбыг нэмэгдүүлэхгүй багасгах онцгой ач холбогдолтой.

Харшилах, загатнах зэрэг ямар нэг сөрөг шинж тэмдэг илэрвэл хэрэглэхээ зогсооно уу. Танд харшилж болох найрлага агуулагдсан байж болно.

Camellia Sinensis Leaf Extract, Butyrospermum Parkii (Shea) Butter, Glyceryl Stearate, Glyceryl Stearate, Stearic Acid, Caprylhydroxamic Acid, 1,2-Hexanediol, Dimethicone, Diisostearyl Malate, Carbomer, Tromethamine, Dipotassium Glycyrrhizate, Polyglutamic Acid, Allantoin, Citrus Limon (Lemon) Peel Oil, Citrus Grandis (Grapefruit) Peel Oil, Rosemarinus Officinalis (Rosemary) Leaf Oil, Lavandula Angustifolia (Lavender) Oil, Pelargonium Graveolens Flower Oil, Volcanic Ash Extract , Polygonum Cuspidatum Root Extract, Eriobotrya Japonica Leaf Extract, Sophora Angustifolia Root Extract, Calendula Officinalis Flower Extract, Sanguisorba Officinalis Root Extract, Commiphora Myrrha Resin Extract, Chitosan, Zanthoxylum Piperitum Fruit Extract, Acanthopanax Senticosus (Eleuthero) Root Extract, Tocopheryl Acetate, Arachidyl Alcohol, Behenyl Alcohol, Arachidyl Glucoside, Adenosine, Xanthan Gum, Disodium EDTA, Sodium Polyacryloyldimethyl Taurate, Trideceth-10