Тосон цэвэрлэгч – Royal Seaberry

42,800.00

Рояаль Сеаберри Цэвэрлэгч массажны тос нь Монгол орны хөрсөнд Чацарганын үрийн тосыг цэвэршүүлж тусгай технологиор гаргаж авсан Омега 7, Өндөр тунтай нягтаршуулсан Коллаген болон олон төрлийн ургамлын найрлагатай тул биеийн дулаанаар хайлж, арьсыг цэвэр, эрүүл байлгаж, давхар нөхөн төлжүүлдэг.

Бүх төрлийн арьсанд тохирно.

180мл

Ангилал:
  • Усанд сайн задардаг тул бүлээн усаар угаавал арьсанд үлдэгдэл үлдэхгүй
  • Арьсны нүх сүвийг бөглөхгүй үхэжсэн арьс, хорт бодис, бохирдлыг 100% цэвэрлэнэ
  • Арьсны чийг, тос балансыг тэнцвэржүүлнэ
  • Усан суурьтай
  • Тослог арьсанд хэрэглэж болно /Сайн тосоор нүүрэн дэх муу тосыг арилгадаг/
  • Хүчил шүлтийн хэмжээг алдагдуулахгүй
  • Тосон цэвэрлэгчийг хэрэглэсний дараа хөөсөн цэвэрлэгчээр цэвэрлэх шаардлага байхгүй
  • Эмзэг, мэдрэмтгий арьсыг цочроохгүйгээр зөөлөн болгоно
  • Арьсны бодисын солилцоог сайжруулна
  • Нүдний будаг арилгагчийн оронд хэрэглэх боломжтой
  • Массажлан хэрэглэвэл илүү үр дүнтэй


Омега-7
Омега-7 тосон хүчил нь “Palmoleic acid” буюу ханаагүй тос юм. Арьсыг дээд зэргээр чийгшүүлж, залуу шинэлэг арьстай болгоно. Үрэвсэлтэй тэмцэхээс гадна уян хатан чанараа алдсан арьсыг түргэн сэргээж үрчлээний эсрэг үйлчилгээ үзүүлнэ.


Розмарин Навчны ханд
Нарны хэт ягаан туяа болон чөлөөт радикалуудтай тэмцэж арьсыг хамгаалдаг мөн нянгийн эсрэг үйлчилгээ үзүүлдэг.


Портулака Олерасиа охь
Витамин А, С, Е мөн ко-ензим Q10–р баялаг тул антиоксидант шинж чанартай. Тиймээс хөгширөлттэй тэмцэж агаарын бохирдлоос арьсыг хамгаалдаг.


Балжингарав
Балжингаравын цэцэг нь арьсны үрэвсэлийг намдааж эмзэг арьсыг тайвшруулдаг. Мөн арьсыг амрааж, чийгшүүлж, бактери үржихээс сэргийлдэг.


Чацарганы үрийн тос
С витаминаар баялаг учир арьсыг гэрэлтүүлж, үрчлээг тэнийлгэж хөгшрөлтийг удаашруулна. Мөн шарх, сорвийг эдгээх давхар үйлчилгээтэй.


Гидролизийн Коллаген
Арьсны чийгийг нөхөж арьсны гүнд маш сайн барьж өгөхөөс гадна арьсны гүнд нэвтрэн орж шаардлагатай коллагенийг нөхөн тэжээлээр хангаж арьс чангалан нөсөө толбо бүдгэрүүлнэ.


Зөгийн лав
Үрэвслийн эсрэг, харшлын эсрэг, анти-оксидант, бактерийн эсрэг, нянгийн эсрэг, арьс зөөлрүүлэх, уян хатан нэмэгдүүлэх онцлог шинж чанартай.


Витамин Е
Антиоксидант (нарны туяанаас хамгаалдаг бөгөөд чөлөөт радикалын гэмтлээс эсийн мембраныг хамгаалдаг). Хөгшрөлтийн эсрэг тос, лосьон болон ХЯТ-наас хамгаалдаг бүтээгдэхүүнд хэрэглэдэг. Арьсанд сайн шингэдэг, цусны жижиг судастай хүчтэй нэгдэж арьсан дах цусны эргэлтийг сайжруулдаг. Арьсны ус татах чадварыг мөн сайжруулдаг. Е витамины эмульсыг арьсны эс хоорондын усны алдагдлыг бууруулахад цаашлаад ширүүн, хуурай, гэмтэлтэй арьсыг засахад хэрэглэдэг. Тус витамин нь холбогч эдийг дэмждэг. Е витамин нь нарны туяанаас үүдэлтэй цочролоос сэргийлдэг нь батлагдсан буюу ХЯТ-ны тусгалаас өмнө урьдчилан Е витамин түрхэж хэрэглэвэл арьсны эсийг үрэвслээс үүдэх гэмтлээс хамгаалдаг.


Усан үзмийн үрийн тос
Липидийн агуулга ихтэй тул шингэц сайтай. Хуурай арьсанд нэн тохиромжтой. Хөгшрөлтийн эсрэг үйлчлэлгээтэй мөн ариутгалын болон үрэвслийн эсрэг шинж чанартай.