Ямар арьсанд тохиромжтой вэ?
Бүх төрлийн арьсанд тохиромжтой. Олон төрлийн эмийн ургамалын найрлагатай учир эмзэг мэдрэмтгий, үрэвсэлтэй, хэт хуурайшилттай арьсанд илүү тохиромжтой.

Харшилах болон хориглох заалт бий юу?
Танд харшилах найрлага агуулагдсан байж болзошгүй учраас орц найрлагатай сайн танилцана уу. Хэрэглэж үзээд харшилах, загатнах зэрэг ямар нэг сөрөг шинж тэмдэг илэрвэл хэрэглэхээ нэн даруй зогсоох хэрэгтэй.

Үйлчилгээгээ хэр хурдан өгөх вэ?
Нано технологиор хийгдсэн учраас маш түргэн хугацаанд үр дүнгээ өгнө.

Жирэмсэн болон хөхүүл хүн хэрэглэж болох уу?
Манай бүтээгдэхүүнд ямар ч хориглох заалт байхгүй бөгөөд цэвэр байгалийн гаралтай бүтээгдэхүүн юм.

Хэдэн насны хүн хэрэглэх вэ?
Бүх насны эмэгтэй болон эрчүүд ч мөн хэрэглэх боломжтой.

Монгол бүтээгдэхүүн байж яагаад өндөр үнэтэй байна вэ?
Учир нь бид олон улсын стандартад нийцсэн сүүлийн үеийн дэвшилтэд нано технологиор ховор чанартай түүхий эд ашиглаж бүтээгдэхүүнээ импротын брэнд бүтээгдэхүүнээс 3 дахин хямд үнээр хэрэглэгчиддээ хүргэж байгаа юм.

Баталгаа байгаа юу?
Манай бүтээгдэхүүн нь Монгол улсын мэргэжлийн хяналтын лабраториор мөн Солонгос улсын эрдэм шинжилгээний “Кревис”, “Натужин”, Биютее Коллаген“ зэрэг хүрээлэнгүүдийн лабраториор баталгаажуулагдсан.

Арьсанд тохирохгүй нөхцөлд яах вэ?
Та бүтээгдэхүүний найрлагаа үзээд танд харшилах ургамал болон орц найрлага байгаа эсэхийг шалгана уу. Худалдан авалт хийхээс өмнө тестийн бүтээгдэхүүнийг хэрэглэж үзээд сонголтоо хийнэ үү.

Хэр удаан хадгалах боломжтой вэ?
Үйлдвэрлээд 2 жилийн хугацаанд хадгална. Задалсанаас хойш 6 сарын хугацаанд хэрэглэнэ. Нарны тусгалаас хол, хуурай сэрүүн нөхцөлд хадгална.

Энэ бүтээгдэхүүн харлуулах уу?
Чийгшил сайн авсан арьс харалдаггүй. Нано технологи нь бүтээгдэхүүн дэхь тосон витаминуудыг усан бүтэцтэй болгосноор арьсны гүний дерма давхаргад хүрч чийгшил өгнө.

Заавал иж бүрдэлээр нь хэрэглэх үү?
Иж бүрдэлээр нь хэрэглэвэл илүү үр дүнтэй. Мөн дангаар нь аваад ч хэрэглэх боломжтой.

Сэвх нөсөө толбо арилгах уу?
Бүтээгдэхүүний найрлаган дахь эмчилгээний олон ургамалууд нь меланиний өсөлтийг зогсоох үйлчилгээ үзүүлдэг учраас сэвх, нөсөө толбыг нэмэгдүүлэхгүй багасгах онцгой ач холбогдолтой.