Мэдээлэл

Парабен

By 6 сар 25, 2018 No Comments

Парабен нь гоо сайхны болон хүнсний бүтээгдэхүүнд өргөн хэрэглэгддэг, нянгийн үржил өсөлтөөс сэргийлдэг хадгалагч нэгдэл. Хадгалагч нэгдлийг косметикт, бүтээгдэхүүн болон хэрэглэгчийг давхар хамгаалах, аюултай нян, бактери, хөгцнөөс сэргийлэхэд хэрэглэдэг. Хадгалагч нэгдлээр дан ганц парабеныг хэрэглэдэггүй бөгөөд өөр бусад хадгалагч нэгдэлтэй хослон илүү өргөн хүрээнд бичил биетнээс бүтээгдэхүүнийг хамгаалах чадвартай болдог.

Дотоод шүүрлийн булчирхайг доголдуулдаг химийн нэгдэл буюу парабен нь арьс, судас, цус болон хоол боловсруулах эрхтэнд шингэдэг.

Парабен гэж юу вэ? Парабен нь ижил төстэй молекул бүтэцтэй боловч хоорондоо ялгаатай хэд хэдэн химийн нэгдлүүд. Косметик болон гоо сайхны бүтээгдэхүүнд түгээмэл хэрэглэдэг парабены нэгдлүүд: этилпарабен, бутилпарабен, изобутилпарабен, изопропилпарабен, метилпарабен, пропилпарабен.

Эмзэг буюу хориглох: Жирэмсэн эмэгтэйчүүд болон бага насны хүүхдүүд

Хэрхэн сэргийлэх: “Парабенгүй” гэж шошголсон эсвэл шошгон дээр парабены төрлийн найрлага орсон эсэхийг шалгах хэрэгтэй. Ихэнх натурал буюу байгалийн гаралтай, органик косметик үйлдвэрлэгчид гоо сайхны бүтээгдэхүүнд нянгийн өсөлт, үүслээс сэргийлэхүйц парабеныг орлох найрлагыг гарган авч ашигладаг. Зарим үйлдвэрлэгчид хадгалагч агуулаагүй бүтээгдэхүүн буюу энгийн уламжлалт (6 сараас 1 жил хүртэл хадгалалттай) бүтээгдэхүүнээс богино хадгалалттай бүтээгдэхүүн санал болгодог.

Худалдаанд гарч байгаа буюу хэрэглэгчдэд хүрч буй косметик бүтээгдэхүүний шошгонд орц найрлага бүр үндсэн эсвэл түгээмэл хэрэглэгддэг нэрээрээ бүрэн бичигдсэн байх ёстой байдаг.

Одоогоор хэрэглэгчдэд ноцтой аюул учруулсан тохиолдол бүртгэгдээгүй байдаг бөгөөд Олон улсын Хүнс, Эмийн Холбооноос албан ёсоор хориглосон тусгай заалт байдаггүй. Өнгө оруулагч нэгдлийн хэрэглэхээс бусад тохиолдолд Холбооны зүгээс заавал зөвшөөрөл авах шаардлагагүй байдаг.

Иймээс хэрэглэгч та бүрэн найрлагаа бүгдийг бичсэн косметик бүтээгдэхүүнээс, өөрийн хэрэглээнд нийцүүлэн сонгон авч хэрэглэж заншаарай.

Leave a Reply